“ICT-EXPO-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2014 оны 6 сарын 3

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” үзэсгэлэн уламжлал болгон найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Найм дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байгаа юм. 

Энэхүү үйл ажиллагаа нь манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 93 жил, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.

Ойн үйл ажиллагааны хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар” сэдэвт Кансат сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.

Олон нийт энэхүү үзэсгэлэнд ирснээр мэдээллийн технологийн салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон шинэ технологитой танилцах боломжтой.

“Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с үзнэ үү. 

“ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн нээлтээс хийсэн фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР  byamba-Ochir@mpa.mn 

Гишүүн сайтууд